Зуны зугаатай өдрүүд эхэллээ. Хөдөө нутгаар аялалд гарахад бэлэн үү? Дунд болон урт хугацааны аялалд нүүхээс наахнуур бэлтгэл хийж явахгүй бол ялангуяа хүүхэдтэй хүмүүс зутрах, хүүхэд өвдөх магадлал /аюул ч гэж нэрлэж болох юм/ нүүрлэнэ. Тиймээс аялалд гарахдаа авч явж болох зарим зүйлийг та бүхэнд сануулж байна. Мэдээж танд ч бас шинэлэг санаа байвал сэтгэгдлээр оруулж болох билээ. Аялалд гарахын өмнө бэлтгэх зүйлсээ дэвтэр дээр бичсэн нь эмх цэгцтэй болж, мартаж санах асуудал үүсэхгүй. Авсан зүйлсээ зөв тэмдэглэгээгээр, аваагүй зүйлсээ хасах тэмдэглэгээгээр тодруулчихвал бүр сайн. Гарахынхаа өмнө цаг агаарын мэдээтэй танилцаарай. Манай сайтад Монгол Улсын нийт аймгуудын 5 хоногийн урьдчилсан мэдээ байдаг. ЭНД ДАРЖ хүлээн авах боломжтой. Харин илүү урт хугацаагаар буюу нэг сар, улирлын хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээний тоймыг ЭНД ДАРЖ хүлээн аваарай. Зайлшгүй авч явах зүйлс: -Хөдөө явахад шаардлагатай зарим эм, эмнэлэгийн жижиг хэрэгслүүдийг авах хэрэгтэй.