Skip to main content

Хуримын дараа хосуудын хамгийн их харамсдаг зүйлс

Buzzfeed.com сайт уншигчдынхаа дунд хуримын ёслолынхоо дараа юунд хамгийн их харамсдаг тухай нь санал асуулга явуулж, эдгээр зүйлсийг шалгаруулжээ. 
Хэрэв та болон таны ойр дотны хүмүүс хуримын ёслол хийхээр төлөвлөж байгаа бол эдгээрээс анхааралдаа авахад илүүдэхгүй болов уу. 
1. Хуримын өмнөх орой спиртийн төрлийн уух зүйлээс татгалзах 

Барууны орнуудад "bachelor party", "hen`s party" буюу хуримын өмнөх орой хуримлагч хосууд тус тусдаа найз нөхөдтэйгөө нэгэн үдшийг өнгөрүүлдэг. Манайд магадгүй  "bachelor party" тэмдэглэдэг, эсвэл тэмдэглэхээр төлөвлөж буй хосууд байгаа бол, амьдралынхаа хамгийн гэгээлэг дурсамжтай өдрүүдийн нэгийг мартагдашгүй, аз жаргалтай өнгөрүүлэхийн тулд, тохируулж хэрэглээрэй залуусаа.
2. Чадварлаг гэрэл зурагчнаар өндөр чанартай гэрэл зураг, бичлэг олныг хийлгэх 

Таньдаг хүн, хямд зурагчин, найз нөхдийн гар утсаараа зураг байхад л болчихно гэж бодож байвал та их том алдаа гаргах гэж байна шүү. Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гагцхүү гэрэл зураг л шороо мэт үлдэнэ гэдэг шүү дээ. Олон жилийн дараа ч хуримын гэгээн өдрөө дурсан санахад тань танд гагцхүү гэрэл зураг л туслах болно. 
3. Хуримын ёслолын хөгжмийг зөв сонгох 

Хуримын ёслолын үеэр явах хөгжим, мөн хуримын дараах үдэшлэгийн хөгжмийг тоолгүй өнгөрүүлж болохгүй. Таны хурим, зочдын уур амьсгалд хамгийн чухал нөлөөлөх зүйл учир хөгжмийн DJ, энэ үеэр явах хөгжмийн жагсаалтад анхаарал хандуулаарай. 
4. Ажил амралтаа сайтар зохицуулж, сайн амрах 

Хурим гэдэг чамгүй их ажил шаардагддаг ёслолын арга хэмжээ. Гэхдээ бүгдийг амжуулахын төлөө эрүүл мэнд, гоо сайхнаа тоолгүй өнгөрөөж болохгүй шүү. Тун завгүй байсныхаа төлөө хуримынхаа өдөр ядарсан, хоолой нь өвдсөн байдалтай байсан олон бүсгүйчүүд байдаг учир бүх зүйлийг зохицуулж сайтар амраарай. 
5. Зочдын хүрээг аль болох цомхон байлгах 
Маш олон хосууд зочдын тоог цомхон байлгаж, зөвхөн ойр дотны хүндтэй хүмүүсээ л хамарсан хурим зохион байгуулаагүйдээ харамсдаг учир урьсан зочдынхоо жагсаалтыг та дахин нэг хараарай. 
6. Хуримын даашинз, хувцас, нүүр будалт, хурим хийх газар, зохион байгуулалт гэх мэт хамгийн чухал зүйлсээ өөрсдөө сонгох 

Бүгдийг бусдад даалгах хэрэггүй. Дотны хүмүүсийнхээ зөвлөгөөг мэдээж сонсох хэрэгтэй ч энэ бол таны бас таны хайртай хүний өдөр учир хамгийн гол нь өөрсдөдөө таалагдаж, хамтдаа аз жаргалтай байх ёстой учир хамгийн чухал зүйлүүдээ өөрсдийн санаа бодолд нийцүүлж сонгох хэрэгтэй шүү. 
7. Хуримын өдрөө хоёулхнаа хангалттай их цагийг өнгөрүүлэх

Жирийн нэг өдөр биш учир энэ өдөр бие биендээ хэлсэн үг, хамтдаа өнгөрөөх цаг хамгийн мартагдашгүй дурсамж болж үлдэх болно. Хэчнээн шахуу хуваарьтай, олон зочидтой байсан ч хоёулхнаа сууж ярилцах, бие биендээ сэтгэлийн үгээ хэлэх цаг заавал гаргаарай. 
8. Дотны хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлэх 

Хэдий таны хайртай хүнтэйгээ амьдралаа холбож буй баярт өдөр ч гэлээ, таны хайртай аав ээж, ах эгч дүү найз нөхөд тань танаас дутахгүй баярлан догдолж суугаа. Тэдгээр дотны хүмүүстэйгээ баяраа хуваалцаж, сэтгэлийн үгээ хэлж хамтдаа байх, бүжиглэх цагийг мөн заавал өөртөө гаргаарай.
9. Хосууд хамтдаа удаан бүжиглэх 
Хамтдаа бүжиглэ, бүжиглэ, бас дахин бүжиглэ. Эвсэлгүй, огт бүжиглэдэггүй байх тэр өдөр хэнд ч хамаагүй, бүх уйтгар гунигийг умартан ирж буй хамтдаа туулах ирээдүйнхээ баяр баяслын төлөө хамтдаа илүү удаан бүжиглээрэй. 
10. Хуримынхаа зардлыг аль болох танаж, бал сардаа зориулах 

Хуримын ёслолын хамгийн чухал нэгэн хэсэг бол бал сар. Хуримынхаа зардлаас аль болох танаж, бал сар буюу хуримын дараа хамтдаа өнгөрөөх цагтаа илүү их мөнгө зарцуулж хамтдаа цагийг мартагдашгүй өнгөрүүлээрэй. 

Эх сурвалж: http://www.hiub.mn/content/read/5859.htm

Comments

Popular posts from this blog

Монголчуудын уламжлалт хуримын ёслол

Монголчуудын уламжлалт хуримын ёслол нь бэр гуйх, баталгаа хийх, сүй хүргэх, хуримын бэлтгэл, их хурим, хуримын дараах ёслол бүр нь зан заншил, ёс суртахууны нарийн дэг журамтай билээ. Та бүхэндээ зориулж хурим хийхэд анхаарах хэрэгтэй зан заншлын талаарх мэдээллийг хүргэж байна. Бэр гуйх ёслол Сүй тавих өдөр хоёр тал багахан найрлахын сацуу сайн өдрийг сонгож хуримын буюу нэг гэрт орох өдрийг товлодог байна. Товын хугацаа 3-6 cap байна. Ийнхүү cap хугацааг улируулан уртасгах нь залуу хосыг шалгаж буй хэрэг аж. Хурим болохоос урьд залуу хосын гэрийг урьдчилан барьж бэлтгэн гэр бүрлэгийн найрыг хүргэн тал хийдэг. Тэгэхдээ уламжлалт заншлын дагуу бэрийн тал гэрийн бүслүүр, өрх, дотоод тавилгыг өгч, бусдыг хүргэний тал дангаар бэлтгэдэг ажээ. Хуримлах ёслолыг бэрийн гэрт болох ёслол, бэр буулгах ёслол, гурван хоногийн дараа хийх эргэлтийн найр гэж гурав хувааж болох юм. Бэрийг аваачихаар ирэх хүмүүсийн тоонд хүргэн хүү оролцох ба ингэхдээ чанасан бүтэн хонины мах, сүүний архи, бяслаг б

Бэр гуйх ёс

Бэр гуйгч нь хүүгийн талын элч, охины талд хүндтэй нэгэн. Зарим хүмүүс бэр гуйхдаа эх эцгийн аль нэг нь (гол нь аав) оролцох ёстой юм шиг ойлгодог. Бэр гуйх (бэр гуйхыг зарим газар ам сонсох гэнэ) боломжийн хүн олдохгүй, өөрсдөө явах тохиолдол гарч болох боловч энэ зан үйлийг авга, нагац, ахан дүү, танилаараа гүйцэтгүүлдэг заншил уламжлагдаж ирсэн юм. Бэр гуйхаар явж буй хүмүүс хүүгийн талын элч, зарлага гэдэг утгаараа эцэг, эх нь тэр бүрэлдэхүүнд оролцох нь зохимжгүй. Ямар хүнээр бэр гуйлгавал зохистой вэ? Бэр гуйх хүмүүсийн бүрэлдэхүүн. Бэр гуйгч нь удам судар сайтай (ядаж гэмээ нь гар сайтай) нэр бүтэн хүн байх ёстой. Зан үйлийн өрген мэдлэгтэй, гэр бүлээсээ салж, хагацаагүй, үр хүүхдээр өнөр өтгөн, ах дүү, төрөл терөгсед, хамт олон, нутаг усандаа нэр хүндтэй, төлөв түвшин, нүдэнд дулаан, харилцаж буй хүмүүстээ хүндэтгэл үзүүлж чадах мэдрэмжтэй нэгэн байвал таны үр хүүхдийн ирээдүйд сайнаар нөлөелне гэдгийг санах хэрэгтэй. Хоёр дахь шалгуур нь хүүтэй чинь ивээл жилтэй,

Хуримын бөгжөө хаанаас сонгох вэ?

Хуримын бөгж нь бусад орнуудын хуримын бөгжнөөс хэлбэр дүрс болон утга агуулгаараа ялгаатай билээ. Хуримын бөгжийг хаан бугуйвч хатан сүйх гэсэн монгол хээний дүрсээс үүдэн хийсэн байдаг. Уг хээ нь үүрдийн бат бэх холбоог билгэдсэн тэмдэг. Иймд дүрст хоёр хээ хоорондоо холбогдсоныг хос залуучуудыг үүрд хамт, бат бэх, аз жаргалтай амьдрахын ерөөл гэж үздэг. Та хуримын бөгжөө бэлдэж амжсан уу? Хуримын бөгж хайж гадуур явдаг цаг өнгөрчээ.  Бид таны цаг завыг хэмнэх үүднээс хуримын бөгжний худалдааны мэдээллийг нэг дороос хүргэж байна. Christian Bauer Mongolia Бөгжний хамгийн элит сонголтыг эндээс. Загварын өргөн сонголтыг нэг дороос авах боломжтой. Мөн та өөрийн хүссэн загвараар цор ганцыг хийлгэж болно шүү. Утас:  99038926 Хаяг:  УИД 1 давхар "Christian Bauer Mongolia" 2.  Эрдэнэс хур  Үнэхээр л эрдэнэсийн хурыг та зөвхөн эндээс харах болно. Таны хүссэн загвар энд л байж болох юм. Өнгө загварын