Skip to main content

Хуримын ойг хэрхэн тэмдэглэх вэ?

Хуримын таван жилийн ойгоор “модон” хурим хийж гэр бүлийн хоёр гишүүн бие биендээ модон эдээр хийсэн зүйл өргөн барина.


Хуримын долоон жилийн ойгоор “зэсэн” хурим хийж давтсан зэсээр хийсэн бэлэг өгнө.
Тоонот гэрт толгой холбож дэр нийлүүлсний арван жилийн дараа ойг өргөн тэмдэглэж нөхөр нь гэргийдээ сарнай цэцгийн баглаа бэлэглэнэ.

Хуримын 12 жилийн ойг “никель” хурим гэж нэрлэж гэр бүлийн хоёр гишүүн нэг нэгэндээ никелээр хийсэн \ сав суулга, гал тогооны хэрэгсэл гэх мэт\ бэлэг өгнө.

Хурим болсны 15 жилийн ойг “шилэн” хурим гэж нэрлэж мэдээж хэрэг авааль нөхөр, эхнэр бие биендээ шилэн эд бэлэглэж баярлуулна

Гэр бүл болж хорин жил хамт амьдарсан бол “шаазан” хурим хийж бие биендээ шаазан эдлэл бэлэглэнэ.
Гэр бүл амьдралын 25 жилийн ойгоор “мөнгөн” хуримаа тэмдэглэж гэр бүлийн холбоо амьдралын нугачаанд ямар ч бэрхшээл саадыг давж гарах чадвартай болохын нотолгоо болгож зөвхөн мөнгөн эдлэлээр хийсэн зүйл бие биендээ бэлэглэнэ.

“Сувдан” хуримыг гучин жилийн ойгоор хийнэ. Энэ баярт үйл явдлыг тохиолдуулан өнггө алдан харладаггүй байгалийн сувдаар хийсэн эд зүйлс бэлэглэж өчнөөн олон жил бат бэх хэвээр байгаа саруул сайхан холбоог бэлэгшээнэ.

Хамтын амьдралын 35 жилийн ойгоор “маалингын” хурим хийж он удаан жилийн эдэлгээ даадаг маалингаар хийсэн гэр орны хэрэглээний зүйл бие биендээ бэлэг болгон өгнө.
Хамтын амьдралын дөчин жилийн ойгоор “бадмаараг” хурим тэмдэглэж хоёр зүрхний цусан холбоог бэлэгдэж нөхөр нь улаан өнгөтэй бадмаараг бөгж эхнэртээ бэлэглэнэ.

“Алтан” хуримыг тавин жилийн ойгоор хйинэ. Энэ дурсгалт өдөр, нөхөр, эхнэр хоёр бие биендээ алтан, алтадмал чимэглэлийн зүйл бие биендээ бэлэглэнэ.

Хувь заяаны жаргал, зовлонг хамтдаа туулж жаран жил нэг гэрт амьдарсан гэр бүл “алтас эрдэнийн” хурим хийнэ. Энэ гэр бүл алмас эрдэнэ мэт үүрд мөнх гялалзаж байхын баталгаа болгож бие биендээ алмаас эрдэнийн зүйл бэлэглэж бие биенээ баярлуулна.

Эх сурвалж: http://mass.mn/n/6427

Comments

Popular posts from this blog

Монголчуудын уламжлалт хуримын ёслол

Монголчуудын уламжлалт хуримын ёслол нь бэр гуйх, баталгаа хийх, сүй хүргэх, хуримын бэлтгэл, их хурим, хуримын дараах ёслол бүр нь зан заншил, ёс суртахууны нарийн дэг журамтай билээ. Та бүхэндээ зориулж хурим хийхэд анхаарах хэрэгтэй зан заншлын талаарх мэдээллийг хүргэж байна. Бэр гуйх ёслол Сүй тавих өдөр хоёр тал багахан найрлахын сацуу сайн өдрийг сонгож хуримын буюу нэг гэрт орох өдрийг товлодог байна. Товын хугацаа 3-6 cap байна. Ийнхүү cap хугацааг улируулан уртасгах нь залуу хосыг шалгаж буй хэрэг аж. Хурим болохоос урьд залуу хосын гэрийг урьдчилан барьж бэлтгэн гэр бүрлэгийн найрыг хүргэн тал хийдэг. Тэгэхдээ уламжлалт заншлын дагуу бэрийн тал гэрийн бүслүүр, өрх, дотоод тавилгыг өгч, бусдыг хүргэний тал дангаар бэлтгэдэг ажээ. Хуримлах ёслолыг бэрийн гэрт болох ёслол, бэр буулгах ёслол, гурван хоногийн дараа хийх эргэлтийн найр гэж гурав хувааж болох юм. Бэрийг аваачихаар ирэх хүмүүсийн тоонд хүргэн хүү оролцох ба ингэхдээ чанасан бүтэн хонины мах, сүүний архи, бяслаг б

Бэр гуйх ёс

Бэр гуйгч нь хүүгийн талын элч, охины талд хүндтэй нэгэн. Зарим хүмүүс бэр гуйхдаа эх эцгийн аль нэг нь (гол нь аав) оролцох ёстой юм шиг ойлгодог. Бэр гуйх (бэр гуйхыг зарим газар ам сонсох гэнэ) боломжийн хүн олдохгүй, өөрсдөө явах тохиолдол гарч болох боловч энэ зан үйлийг авга, нагац, ахан дүү, танилаараа гүйцэтгүүлдэг заншил уламжлагдаж ирсэн юм. Бэр гуйхаар явж буй хүмүүс хүүгийн талын элч, зарлага гэдэг утгаараа эцэг, эх нь тэр бүрэлдэхүүнд оролцох нь зохимжгүй. Ямар хүнээр бэр гуйлгавал зохистой вэ? Бэр гуйх хүмүүсийн бүрэлдэхүүн. Бэр гуйгч нь удам судар сайтай (ядаж гэмээ нь гар сайтай) нэр бүтэн хүн байх ёстой. Зан үйлийн өрген мэдлэгтэй, гэр бүлээсээ салж, хагацаагүй, үр хүүхдээр өнөр өтгөн, ах дүү, төрөл терөгсед, хамт олон, нутаг усандаа нэр хүндтэй, төлөв түвшин, нүдэнд дулаан, харилцаж буй хүмүүстээ хүндэтгэл үзүүлж чадах мэдрэмжтэй нэгэн байвал таны үр хүүхдийн ирээдүйд сайнаар нөлөелне гэдгийг санах хэрэгтэй. Хоёр дахь шалгуур нь хүүтэй чинь ивээл жилтэй,

Хуримын бөгжөө хаанаас сонгох вэ?

Хуримын бөгж нь бусад орнуудын хуримын бөгжнөөс хэлбэр дүрс болон утга агуулгаараа ялгаатай билээ. Хуримын бөгжийг хаан бугуйвч хатан сүйх гэсэн монгол хээний дүрсээс үүдэн хийсэн байдаг. Уг хээ нь үүрдийн бат бэх холбоог билгэдсэн тэмдэг. Иймд дүрст хоёр хээ хоорондоо холбогдсоныг хос залуучуудыг үүрд хамт, бат бэх, аз жаргалтай амьдрахын ерөөл гэж үздэг. Та хуримын бөгжөө бэлдэж амжсан уу? Хуримын бөгж хайж гадуур явдаг цаг өнгөрчээ.  Бид таны цаг завыг хэмнэх үүднээс хуримын бөгжний худалдааны мэдээллийг нэг дороос хүргэж байна. Christian Bauer Mongolia Бөгжний хамгийн элит сонголтыг эндээс. Загварын өргөн сонголтыг нэг дороос авах боломжтой. Мөн та өөрийн хүссэн загвараар цор ганцыг хийлгэж болно шүү. Утас:  99038926 Хаяг:  УИД 1 давхар "Christian Bauer Mongolia" 2.  Эрдэнэс хур  Үнэхээр л эрдэнэсийн хурыг та зөвхөн эндээс харах болно. Таны хүссэн загвар энд л байж болох юм. Өнгө загварын