Skip to main content

Posts

Showing posts from August, 2017

Монгол хүний үзэх ёстой үзэсгэлэнт газрууд

Тэрхийн цагаан нуур, хорго:  Хоргын тогоо нь Архангай аймгийн Тариат сумын нутагт оршдог. Гарал үүслийн хувьд девоны үеийн боржин чулуу, дөрөвдөгч галавын галт уулын чулуулгаас тогтоно. Унтарсан галт уулын гүнзгийн өрх, хүрмэн хад, цохио, ангал, агуй хоргодох газар ихтэй тул Хорго гэж нэрийджээ. Амсар нь 300-400 метр бол гүн нь 70-80 метр. Харин гадна талын налуу нь 35-40 хэм бол тогооны дотор талын налуу нь 45-50 хэм аж. Тэрхийн цагаан нуур нь далайн төвшнөөс дээш 2060 метр өндөрт байдаг. Энэ нуурт 10 гол цутгадаг, цэвэр устай, урт нь 16 км, өргөн нь 5-6 км, гүн нь 6-20 метр. Ганц гол эх авч урсдаг бөгөөд энэ нь Суман гол юм. Энэхүү нуур голдоо жижиг аралтай ажээ.   Хөвсгөл нуур:  Монгол Улсын хамгийн гүн, цэнгэг уст нуур. Нийт усны эзлэхүүн 381 мянган шоо метр бөгөөд дэлхийн нийт цэнгэг усны 1 хувь болно. Хөвсгөл нууранд нийт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг билээ.   Алтай таван богд уул:  Алтай таван богд уул нь Баян-Өлгий ай

Хуримын ойг хэрхэн тэмдэглэх вэ?

Хуримын таван жилийн ойгоор “модон” хурим хийж гэр бүлийн хоёр гишүүн бие биендээ модон эдээр хийсэн зүйл өргөн барина. Хуримын долоон жилийн ойгоор “зэсэн” хурим хийж давтсан зэсээр хийсэн бэлэг өгнө. Тоонот гэрт толгой холбож дэр нийлүүлсний арван жилийн дараа ойг өргөн тэмдэглэж нөхөр нь гэргийдээ сарнай цэцгийн баглаа бэлэглэнэ. Хуримын 12 жилийн ойг “никель” хурим гэж нэрлэж гэр бүлийн хоёр гишүүн нэг нэгэндээ никелээр хийсэн \ сав суулга, гал тогооны хэрэгсэл гэх мэт\ бэлэг өгнө. Хурим болсны 15 жилийн ойг “шилэн” хурим гэж нэрлэж мэдээж хэрэг авааль нөхөр, эхнэр бие биендээ шилэн эд бэлэглэж баярлуулна Гэр бүл болж хорин жил хамт амьдарсан бол “шаазан” хурим хийж бие биендээ шаазан эдлэл бэлэглэнэ. Гэр бүл амьдралын 25 жилийн ойгоор “мөнгөн” хуримаа тэмдэглэж гэр бүлийн холбоо амьдралын нугачаанд ямар ч бэрхшээл саадыг давж гарах чадвартай болохын нотолгоо болгож зөвхөн мөнгөн эдлэлээр хийсэн зүйл бие биендээ бэлэглэнэ. “Сувдан” хуримыг гучин жи