Skip to main content

Хурим хийх зардал дунджаар 15 сая төгрөг

Хурим хийх хамгийн гол зүйл мэдээж төсөв байдаг. Бид хуримын төсвийг үндсэнд нь 3 ангилан /бага, дунд, дээд/ тооцож үзлээ.
Бага / 150 хүнээр тооцов/
1. Гэрлэх ёслолын ордонд гарах зардал:-Гэрлэх ёслолын захиалгыг ёслол хийхээс 2 сарын өмнөөс буюу тухайн сарын 1-ний өдрөөс эхлэн өгнө.
-Хуримын ёслол хийх өдөр цагийг та өөрөө сонгон товлож ирэх ба дарааллын дагуу бүртгүүлнэ.
– Гэрлэлтийн гэрчилгээг харъя сум дүүргийн ЗДТГ-ын иргэний бүртгэлийн хэлтэст, гадаад иргэдтэй гэр бүл болж байгаа бол УБЕГазарт бүртгүүлэн гэрлэлтийн гэрчилгээгээ авч очно.
-Хосууд иргэний үнэмлэх, гадаад иргэн бол гадаад паспортаа авч очно.
Хуримын ёслолын үйлчилгээний төлбөр нь ажлын болон ажлын бус цагаас шалтгаалан 759,000-869,000 төгрөг байна. Балжинням, Дашням давхацсан өдөр буюу Намрын дунд сарын шинийн 17, Намрын адаг сарын 3-ны билэгт сайн өдрийн төлбөр 1,276,000 төгрөг байдаг.
2. Ресторанд гарах зардал
-Заал түрээсийн үнэ /1цаг/ ойролцоогоор 300,000
-Хуримын меню /1хүний/ 29,000*150=4,350,000 /Зарим ресторан  сүүн зам ёслол, хуримын бүрэн чимэглэл, аппартур хөгжим, гаднаас юм оруулах гэх мэт урамшууллыг урамшууллыг багтаасан байдаг./
3. Ус, ундаа, жимс, сархад
-Ус 250 * 150= 37,500
– Ундаа 500 * 150= 75,000
-Сархад 15 хүнд 4 шил сархад / нэг зочинд 200 грамм/  гэвэл нийт 40 шил сархад болно. 40 шил сархад * 12000=480,000
-Нэг ширээнд 20.000 төгрөгийн жимс гэвэл 15 ширээнд 300,000
4. Зурагчин=50,000
5. Бусад зардал= 1,000,000
Нийт зардал=7,351,500 төгрөг
Дунд /150 хүнээр тооцов/
1. Гэрлэх ёслолын ордонд гарах зардал дээрхтэй ижил
2. Ресторанд орох зардал
-Заал түрээсийн үнэ /1цаг/ ойролцоогоор 300,000
-Хуримын меню /1хүний/ 50,000*150=7,500,000 /Зарим ресторан  сүүн зам ёслол, хуримын бүрэн чимэглэл, аппартур хөгжим, гаднаас юм оруулах гэх мэт урамшууллыг урамшууллыг багтаасан байдаг./
3. Ус, ундаа, жимс, сархад
-Ус 250 * 150= 37,500
– Ундаа 600* 150= 90,000
-Сархад 15 хүнд 5 шил сархад / нэг зочинд 250 грамм/  гэвэл нийт 50 шил сархад болно. 50 шил сархад * 12000=600,000
-Нэг ширээнд 30.000 төгрөгийн жимс гэвэл 15 ширээнд 450,000
4. Зурагчин=100,000
5. Бусад зардал= 2,000,000
Нийт зардал=11,927,500 төгрөг
Дээд зэргийн хурим /150 хүнээр тооцов/
1. Гэрлэх ёслолын ордонд гарах зардал дээрхтэй ижил /Гэвч өдрөөсөө хамаарч төлбөр нь ондоо шүү дээ. Бид дашням, балжиннямтай өдрийн төлбөрийг тооцоолж бодсон байгаа/
2. Ресторанд орох зардал
-Заал түрээсийн үнэ /1цаг/ ойролцоогоор 300,000
-Хуримын меню /1хүний/ 65,000*150=9,750,000/Зарим ресторан  сүүн зам ёслол, хуримын бүрэн чимэглэл, аппартур хөгжим, гаднаас юм оруулах гэх мэт урамшууллыг урамшууллыг багтаасан байдаг./
3. Ус, ундаа, жимс, сархад
-Ус 600 * 150= 90,000
– Ундаа 850* 150= 1,477,500
-Сархад 15 хүнд 6 шил сархад / нэг зочинд 300 грамм/  гэвэл нийт 60 шил сархад болно. 60 шил сархад * 20,000=1,200,000
-Нэг ширээнд 30.000 төгрөгийн жимс гэвэл 15 ширээнд 450,0004. Зурагчин=500,000
5. Хамтлаг дуучид= 5,000,000
5. Бусад зардал= 4,000,000
Нийт зардал=19,043,500 төгрөг
Мэдээж энд гаргасан зардал ойролцоогоор гаргасан зардал гэдгийг та битгий мартаарай.
Танд аз жаргал хүсье
Эх сурвалтж: huree.mn

Comments

Popular posts from this blog

Бэр гуйх ёс

Бэр гуйгч нь хүүгийн талын элч, охины талд хүндтэй нэгэн. Зарим хүмүүс бэр гуйхдаа эх эцгийн аль нэг нь (гол нь аав) оролцох ёстой юм шиг ойлгодог. Бэр гуйх (бэр гуйхыг зарим газар ам сонсох гэнэ) боломжийн хүн олдохгүй, өөрсдөө явах тохиолдол гарч болох боловч энэ зан үйлийг авга, нагац, ахан дүү, танилаараа гүйцэтгүүлдэг заншил уламжлагдаж ирсэн юм. Бэр гуйхаар явж буй хүмүүс хүүгийн талын элч, зарлага гэдэг утгаараа эцэг, эх нь тэр бүрэлдэхүүнд оролцох нь зохимжгүй. Ямар хүнээр бэр гуйлгавал зохистой вэ? Бэр гуйх хүмүүсийн бүрэлдэхүүн. Бэр гуйгч нь удам судар сайтай (ядаж гэмээ нь гар сайтай) нэр бүтэн хүн байх ёстой. Зан үйлийн өрген мэдлэгтэй, гэр бүлээсээ салж, хагацаагүй, үр хүүхдээр өнөр өтгөн, ах дүү, төрөл терөгсед, хамт олон, нутаг усандаа нэр хүндтэй, төлөв түвшин, нүдэнд дулаан, харилцаж буй хүмүүстээ хүндэтгэл үзүүлж чадах мэдрэмжтэй нэгэн байвал таны үр хүүхдийн ирээдүйд сайнаар нөлөелне гэдгийг санах хэрэгтэй. Хоёр дахь шалгуур нь хүүтэй чинь ивээл жилтэй, ...

Монголчуудын уламжлалт хуримын ёслол

Монголчуудын уламжлалт хуримын ёслол нь бэр гуйх, баталгаа хийх, сүй хүргэх, хуримын бэлтгэл, их хурим, хуримын дараах ёслол бүр нь зан заншил, ёс суртахууны нарийн дэг журамтай билээ. Та бүхэндээ зориулж хурим хийхэд анхаарах хэрэгтэй зан заншлын талаарх мэдээллийг хүргэж байна. Бэр гуйх ёслол Сүй тавих өдөр хоёр тал багахан найрлахын сацуу сайн өдрийг сонгож хуримын буюу нэг гэрт орох өдрийг товлодог байна. Товын хугацаа 3-6 cap байна. Ийнхүү cap хугацааг улируулан уртасгах нь залуу хосыг шалгаж буй хэрэг аж. Хурим болохоос урьд залуу хосын гэрийг урьдчилан барьж бэлтгэн гэр бүрлэгийн найрыг хүргэн тал хийдэг. Тэгэхдээ уламжлалт заншлын дагуу бэрийн тал гэрийн бүслүүр, өрх, дотоод тавилгыг өгч, бусдыг хүргэний тал дангаар бэлтгэдэг ажээ. Хуримлах ёслолыг бэрийн гэрт болох ёслол, бэр буулгах ёслол, гурван хоногийн дараа хийх эргэлтийн найр гэж гурав хувааж болох юм. Бэрийг аваачихаар ирэх хүмүүсийн тоонд хүргэн хүү оролцох ба ингэхдээ чанасан бүтэн хонины мах, сүүний архи, бяслаг б...

ХУРИМ ХИЙХ МОНГОЛ ЁСОН

Хуримлах ёслол нь үндсэндээ гэрлэлтийг ардын ёс суртахуун, зан заншил, гоо сайхны сэтгэлгээ, эдийн засаг, хууль эрхийн харилцааны үүднээс хүндэтгэн баталж, амьдралаа холбож буй хос хоёрын ирээдүйн сайн сайхныг бэлгэдэн бат бэх сайхан гэр бүл болохын итгэл найдварыг эцэг эх, ахан дүүс, хамт олных нь зүгээс хүлээлгэн буйн утга учиртай. Монголчуудын уламжлалт хуримын ёслол нь бэр гуйх, баталгаа хийх, сүй хүргэх, хуримын бэлтгэл, их хурим, хуримын дараах ёслол бүр нь зан заншил, ёс суртахуун, гоо сайхны учир холбогдол бүхий билээ. Хүүгийнхээ эхнэр болгохоор сонгосон бүсгүйнх рүү зуучийн хоёр хүнийг цагаан морь унуулан илгээж бэр гуйх ёслол эхэлнэ. Зууч зорьсон айлдаа очоод эцэгт нь хадаг барьж: Буга намнаач манайд байна  Булга зүйгээч танайд байна Холыг ойртуулдаг морин эрдэнээр  Хоёр ургийг ойртуулдаг хүүхэн эрдэнийг гэх мэтийн далд утгат ёгт уран шүлэг хэлдэг. Эцэг, эх нь охиноо өгөх эсэхийн хариуг тэр дор нь хэлэлгүй ах, дүүстэй нь зөвлөлдөн шийднэ гэж зуучийг буцаадаг бай...