Шинэ жил гэдэг бол хүн бүхний хүсэн хүлээдэг, баярлан цэнгэдэг ариухан гэгээн баяр билээ. Хүн бүр л ганц тохиох шинэ жилийн баяраа хэзээ ч мартагдашгүй, дурсамжтай тэмдэглэн өнгөрөөхийг хүсдэг. Тэгвэл шинэ жилээр та юуг анхаарах хэрэгтэй вэ? УНШИХАД ИЛҮҮДЭХГҮЙ ХӨГЖИЛТЭЙ САНАМЖУУДЫГ СОНИРХУУЛЖ БАЙНА. 1. Хамгийн эхэнд хувцсандаа анхаарах хэдэн зүйлийг дурдсан нь дээр юм болов уу. Мэдээж шинэ жилийн тэр үдэш бариу хослол, эсвэл томдсон хувцас өмсөхийг бодсоны ч хэрэггүй байх. 2. Даашинз сонгох доо моод хөөж хэрхэвч болохгүй. Бүсгүй та даашинзаа сонгохдоо тухайн жилийн моодыг дагаж биш зөвхөн өөрийн бие галбирт төгс зохицох даашинзыг л сонгоорой. Магадгүй таньд 1980-аад оны бүсгүйчүүдийн гангараа ч зохих юм билүү. 3. Харин эрчүүдийн хувьд моод дагахад буруудах зүйл байхгүй. Энэ өвлийн эрэгтэйчүүдийн загвар хар гонж дээр улаан эрвээхэй зангиа юмуу алчуур сонгох юм. 4. Ямар ч тохиолдолд байсан гутлаа л тааруулж өмсөх хэрэгтэй . Охидууд багадсан болон томдсон гуталтай л яв