Skip to main content

Posts

Showing posts from April, 2018

Хуримын хямдралтай худалдааны мэдээллийг нэг дороос

Хурим найр тэмдэглэх дэлгэр цаг нэгэнт хаяанд иржээ. Хэрвээ та хуриманд уригдсан бол хэд хэдэн чухал асуудлын талаар бодох хэрэгтэй бөгөөд эдгээрээс хамгийн ярвигтай нь мэдээж залуу хосод өгөх бэлэг сонгох асуудал. Сүйт бүсгүй, сүйт хархүүгийн хэн нь танд илүү ойр дотно байхаас үл хамааран бэлэг тань хоёуланд нь тохирохоор, цаашид залуу гэр бүлд хэрэг болохоор байвал зүгээр. Ер нь шинэхэн гэр бүлд хамгийн тохиромжтой бэлэг бол тавилга байдаг шүү дээ. Тэгвэл хамгийн чанартай, өнгө үзэмж сайтай хамгийн гол нь боломжийн үнэтэй тавилгыг хаанаас олох вэ? Өдөржингөө халуун наранд гадуур явж дэлгүүр хэсдэг цаг нэгэнт өнгөрчээ. Бид таньд хамгийн чанартай, загварлаг мөн боломжийн үнэтэй тавилгын дэлгүүрүүдийн бараа бүтээгдэхүүн үнэ, хаяг утас, урамшуулал гэх мэт бүхий л мэдээллийг нэг дороос гэрээсээ хайх боломжийг бүрдүүллээ. Soho Mebel: Бид Дэлхийд танигдсан брэнд тавилгуудыг Итали, Франц, Польш, Хятад, Малайз зэрэг орноос албан ёсны эрхтэйгээр хэрэглэгчиддээ хүргэдэг. Мөн Франц,Герман, Мо

Хуримын бөгжөө хаанаас сонгох вэ?

Хуримын бөгж нь бусад орнуудын хуримын бөгжнөөс хэлбэр дүрс болон утга агуулгаараа ялгаатай билээ. Хуримын бөгжийг хаан бугуйвч хатан сүйх гэсэн монгол хээний дүрсээс үүдэн хийсэн байдаг. Уг хээ нь үүрдийн бат бэх холбоог билгэдсэн тэмдэг. Иймд дүрст хоёр хээ хоорондоо холбогдсоныг хос залуучуудыг үүрд хамт, бат бэх, аз жаргалтай амьдрахын ерөөл гэж үздэг. Та хуримын бөгжөө бэлдэж амжсан уу? Хуримын бөгж хайж гадуур явдаг цаг өнгөрчээ.  Бид таны цаг завыг хэмнэх үүднээс хуримын бөгжний худалдааны мэдээллийг нэг дороос хүргэж байна. Christian Bauer Mongolia Бөгжний хамгийн элит сонголтыг эндээс. Загварын өргөн сонголтыг нэг дороос авах боломжтой. Мөн та өөрийн хүссэн загвараар цор ганцыг хийлгэж болно шүү. Утас:  99038926 Хаяг:  УИД 1 давхар "Christian Bauer Mongolia" 2.  Эрдэнэс хур  Үнэхээр л эрдэнэсийн хурыг та зөвхөн эндээс харах болно. Таны хүссэн загвар энд л байж болох юм. Өнгө загварын

Хонхны баярын чамин гоёлоо хаанаас бэлдэх вэ?

Оюутан насны хамгийн дурсгалтай, сайхан мөчүүд дурсамж болон үлдэх хаврын гунигтай хэрнээ жаргалтай өдрүүд айлчлан ирлээ. Дипломын ажил, төгсөх шалгалт, хонхны баяр, аялал зугаалга гээд олон сайхан дурсамжтай хэрнээ бас хариуцлагатай үйл явдлууд удахгүй эхлэх нь дээ. Энэ дундаас бүсгүйчүүдийн минь хувьд хамгийн анхаарлаа төвлөрүүлж буй ажил бол хонхны баяраар хэрхэн сайхан харагдах вэ? гэсэн асуулт юм. Охид бүсгүйчүүдийн минь хувьд хамгийн чухал асуудал шүү дээ. Бид таны цаг завыг хэмнэх үүднээс хонхны баярын тансаг гоёлыг чадварлаг урлах урлалын газруудын мэдээллийг нэг дороос хүргэж байна. MAITRI Хонхны баярын чамин гоёлыг таны хүссэн загвараар улахаас гадна бэлэн загваруудыг ч мөн худалдаалдаг байна. Утас: 9111-4068 Монгол соёл fashion salon Хонхны баярын тансаг гоёлоо өөрийн хүссэн загвараар цор ганц өвөрмөц загвараар хийлгэмээр байна уу? Тэгвэл “Монгол соёл fashion salon”-г зориорой. Утас: 99996071 Монгол костюмс Монгол үндэсний хувцсыг брэнд бүтээгдэхүүн болгож чадсан үндэсн

Хуримын тансаг гоёлын мэдээллийг нэг дороос

Хуримын цагаан даашинз бол эмэгтэй хүний хамгийн нандин гоёл. Амьдралдаа ганцхан удаа тохиох энэ баярт өдөр хамгаас онцгой сайхан харагдахыг бүсгүй хүн бүр мөрөөддөг шүү дээ. Чамин тансаг чимэглэлтэй, гоёмсог даашинзаар гоёод хайртай хүнийхээ гараас хөтлөн алхах сэтгэл догдлуулсан тэр мөчийг эмэгтэй хүн үргэлж санан дурсдаг. Бид хуримын тансаг гоёлоо хаанаас сонгож болох талаарх мэдээллийг таньд хүргэж байна. AOLISHA wedding shop Тус дэлгүүрт AOLISHA брэндийн хуримын даашинз, гивлүүр болон дагалдах гоёл чимэглэл, эрэгтэй ёслолын хувцас, праг болон нярайн болон хүүхдийн ёслолын хувцас, гоёлын болон гэрчийн даашинз гутал худалдаалдаг. Утас: 95119959, 96015761 SISTA дэлгүүр Уг салон нь даашинз худалдаалдагаас гадна мөн түрээсийн үйлчилгээ үзүүлдэг билээ. Даашинз санал болгохоос гадна сүйт бүсгүйн үс засалт нүүр будалт хийж өгдөг. Утас: 91999443 Алтан хурим Даашинз худалдаалдагаас гадна мөн түрээсийн үйлчилгээ үзүүлдэг билээ. Даашинз санал болгохоос гадна сүйт бүсгүйн үс засалт нүүр б

Хурим хийх зардал дунджаар 15 сая төгрөг

Хурим хийх хамгийн гол зүйл мэдээж төсөв байдаг. Бид хуримын төсвийг үндсэнд нь 3 ангилан /бага, дунд, дээд/ тооцож үзлээ. Бага / 150 хүнээр тооцов/ 1. Гэрлэх ёслолын ордонд гарах зардал: -Гэрлэх ёслолын захиалгыг ёслол хийхээс 2 сарын өмнөөс буюу тухайн сарын 1-ний өдрөөс эхлэн өгнө. -Хуримын ёслол хийх өдөр цагийг та өөрөө сонгон товлож ирэх ба дарааллын дагуу бүртгүүлнэ. – Гэрлэлтийн гэрчилгээг харъя сум дүүргийн ЗДТГ-ын иргэний бүртгэлийн хэлтэст, гадаад иргэдтэй гэр бүл болж байгаа бол УБЕГазарт бүртгүүлэн гэрлэлтийн гэрчилгээгээ авч очно. -Хосууд иргэний үнэмлэх, гадаад иргэн бол гадаад паспортаа авч очно. Хуримын ёслолын үйлчилгээний төлбөр нь ажлын болон ажлын бус цагаас шалтгаалан 759,000-869,000 төгрөг байна. Балжинням, Дашням давхацсан өдөр буюу Намрын дунд сарын шинийн 17, Намрын адаг сарын 3-ны билэгт сайн өдрийн төлбөр 1,276,000 төгрөг байдаг. 2. Ресторанд гарах зардал -Заал түрээсийн үнэ /1цаг/ ойролцоогоор 300,000 -Хуримын меню /1хүний/ 29,000*150=4,350,000 /Зарим ре

Монголчуудын уламжлалт хуримын ёслол

Монголчуудын уламжлалт хуримын ёслол нь бэр гуйх, баталгаа хийх, сүй хүргэх, хуримын бэлтгэл, их хурим, хуримын дараах ёслол бүр нь зан заншил, ёс суртахууны нарийн дэг журамтай билээ. Та бүхэндээ зориулж хурим хийхэд анхаарах хэрэгтэй зан заншлын талаарх мэдээллийг хүргэж байна. Бэр гуйх ёслол Сүй тавих өдөр хоёр тал багахан найрлахын сацуу сайн өдрийг сонгож хуримын буюу нэг гэрт орох өдрийг товлодог байна. Товын хугацаа 3-6 cap байна. Ийнхүү cap хугацааг улируулан уртасгах нь залуу хосыг шалгаж буй хэрэг аж. Хурим болохоос урьд залуу хосын гэрийг урьдчилан барьж бэлтгэн гэр бүрлэгийн найрыг хүргэн тал хийдэг. Тэгэхдээ уламжлалт заншлын дагуу бэрийн тал гэрийн бүслүүр, өрх, дотоод тавилгыг өгч, бусдыг хүргэний тал дангаар бэлтгэдэг ажээ. Хуримлах ёслолыг бэрийн гэрт болох ёслол, бэр буулгах ёслол, гурван хоногийн дараа хийх эргэлтийн найр гэж гурав хувааж болох юм. Бэрийг аваачихаар ирэх хүмүүсийн тоонд хүргэн хүү оролцох ба ингэхдээ чанасан бүтэн хонины мах, сүүний архи, бяслаг б